Гэнэтийн осол, хурдан явцтай хүнд өвчин зэрэг эмнэлгийн яаралтай туслалцаа шаардсан эрүүл мэнд, амь нас ноцтой аюулд учирсан тохиолдолд эмч ирэхийг хүлээх, өвчтнийг эмнэлэгт хүргэж өгөхөөс өмнө өөрийн хүч бололцоогоо ашиглан анхны тусламж үзүүлэх нь нэн чухал байдаг. Аливаа гамшиг, осол хэлж ирэхгүй учраас юуны өмнө хүн бүр гэртээ, машиндаа, аялалд зугаалгаар явахдаа шаардлагатай эм, тариа, хөвөн бинт, иод, спирт, өвчин намдаах эм зэргийг багтаасан анхны тусламжийн аптектай байх ёстой. Мөн хувь хүн бүр анхны тусламж үзүүлэх анхан шатны мэдлэгтэй байх нь...
Сувилгааны тухай ойлголтыг эрт дээр үеэс янз бүрээр тодорхойлж ирсэн. Сувилгаа гэдэг нь аливаа хүний амьдрах наад захын шаардлагыг хангасан агааржуулалт, гэрэлтүүлэг сайтай, тохилог цэвэр, дулаан орчин болон эрүүл зохистой хоол хүнс зэргээс эхэлнэ.
Гэрийн сувилгааг хэзээ хийх вэ?
Өвчний улмаас бусдын дэмжлэг туслалцаа шаардлагатай болж урт, богино хугацаагаар хэвтрийн дэглэм сахих хүмүүст гэрээр эмчилгээ, сувилгааг хийдэг.
Гэрийн асаргаа сувилгааг хийхэд та юуг анхаарах вэ?
Орчин: Агааржуулалт сайтай, тохиромжтой гэр...