2018-04-17
Сувилгааны үйл ажиллагааны таван шатлал
Сувилахуйн тухай товч ойлголт Сувилахуй /1\1иг51пд/ - гэдэг нь энэрэх, халамжлах гэсэн үгнээс үүссэн бөгөөд тухайн үед эмэгтэй хүний ажил хэмээн үздэг байлаа. Харин сүүлийн үед сувилахуйн _1инжлэх ухаан нь орчин үеийн анагаах ухаантай нягт холбоотой үүсч хөгжих боллоо.
 
Онолын үүднээс авч үзэхэд Сувилахуй гэдэг нь хүнийг бүхэлд нь авч үздэгээрээ анагаах ухаанаас ялгаатай байдаг. Дэлхийн олон эрдэмтэд Сувилахуй гэж юу вэ гэдгийг янз бүрээр тодорхойлж иржээ.
 
Сувилахуй гэдэг нь : Асран сувилахын тулд хамгийн сайхан нөхцөлд өвчтөнийг байлгах хэрэгтэй гэж Флоренсе Найтенгель тодорхойлсон бол , Виржина Хендерсон : Сувилахуй гэдэг бол хүч, мэдлэг, сэтгэлийн тэнхээ дутагдаж байгаа өвчтэй болон эрүүл хувь хүнд / мөн хэсэг бүлэг хүмүүст / эрүүл мэндээ хамгаалах, сэргээхэд нь / эсхүл тайван таалал төгсөхөд нь / нөлөөлөхүйц уйлдлийг хийхэд нь тусалж, ингэснээрээ аль болохоор хурдан биеэ даасан байдлаа олж авахад нь туслах явдлыг хэлнэ гэжээ . Тэгвэл АНУ-ын Сувилахуйн Холбооноос: Сувилахуй гэдэг нь тухайн хүнд бий болсон болон бий болох асуудлыг илрүүлэн оношилж илааршуулахыг хэлнэ гэжээ. Иймээс бид хамгийн түруүнд асаргаа сувилгааны зарчмыг үндэс болгох хэрэгтэй.
 
Асаргааны сувилгааны зарчим гэдэгт:
 
Орчин - гадаад орчин, үйлчлүүлэгчийн байгаа өрөө, тасалгаа
 
* Хоол - ямар төрлийн, хэзээ, уух шингэн
Хувцаслалт - цаг агаар, улиралд тохируулах
 
Сэтгэл зүй - үйлчлүүлэгчийн санаа, бодол
 
Өөрийгөө асран сувилах чадвар - хоолоо хийх, хувцсаа өмсөх, эмээ уух
 
Шинжтэмдгийн асаргаа-бий болсон болон бий болох асуудлыг шийдвэрлэхийн тулд Сувилагчийн мэргэжил эмчийн
 
мэргэжлээс ялгаатай бөгөөд тухайн үйлчлүүэгчийн I хүний/ амьдарч буй өрөө, тасалгаа , идэх хоол, өмсөх хувцас, сэтгэл санааны байдал, өөрийгөө асран сувилах чадвар, болон тухайн хүнд байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг.
 
Сувилгааны үйл ажиллагаа гэж юу вэ?
 
Сувилгааны үйл ажиллагаа нь хүн нэг бүрт сувилахуйн тусламжийг чанарын өндөр түвшинд дэс дараалалтай тасралтгүй үргэлжлэх уйл ажиллагаа юм, Энэ нь тухайн хүнд бий болсон болон бий болох асуудлыг илрүүлж шийдвэрлэхэд чиглэгдсэн үйл ажиллагаа мөн.
 Сувилгааны үйл ажиллагаа /СҮА/ -нь сувилагчийн өдөр тутмын ажлын үндэс болдог бөгөөд ажлаа зөв оновчтой зохион байгуулахад чиглэгдсэн тодорхой дэс дараалалтай хоорондоо уялдаа холбоо бүхий үргэлжилсэн үйл ажиллагаа юм.
 
СҮА-г судалж мэдсэний ач хлбогдол :
 
Сувилагчийн ажлыг эмх цэгцтэй болгодог ■ Сувилахуйтай холбоо бүхий үйл
 
ажиллагаа, СҮА-нд ундэслэгдэх зарчмыг ойлгож авдаг
 
Сувилагч нарыг сэтгэн бодох.асуудал шийдвэрлэх аргад сургадаг
 
Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх үндэс болдог
 
Мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран ажиллах, ойлголцох боломж олгодог
 
Сувилгааны үйл ажиллагааг судалж чадсанаар:
 
- Асуудал шийдэх аргад сурдаг
 
- Шийдвэр гаргах аргад сурдаг
 
- өөрийн нөөц бололцоог ашиглан үр дүнтэй болгох боломжийг олж авна.
 
Сувилгааны үйл ажиллагаа нь дотроо /. Үнэлэх
 
II. Оношлох
 
III. Төлөвлөх
 
IV. Хэрэгжүүлэх
 
V. Дүгнэх гэсэн таван шатлалаас бүрдэнэ. Эдгээр таван шатлалыг хэрэглэснээр
 

Бичсэн: Халиунаa | цаг: 08:30 | Сувилахуйн тухай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


жишээ оруулж өгөөч онош нь тэр юм бол төлөвлөгөө ямар байхуу яаж хэрэгжүүлэх вэ дүгнэлтийг яаж гаргах вэ гээд
Бичсэн: Зочин цаг: 16:59, 2020-05-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax