www.blogmn.net/uploads/x/xaliuka101/1523446474.jpgАнхны тусламж
Анхны тусламж гэдэг нь аливаа осол гэмтэл, гэнэтийн биеийн хямрал, өвчин эмгэгийн үед эмнэлэгийн тусламж иртэл гарын доорх материалыг ашиглан өөртөө болон нөхөртөө үзүүлэх тусламжийг хэлнэ. Анхны тусламжийг зөв үзүүлснээр амь нас аварна, осол гэмтлээс шалтгаалсан бусад хүндрэлээс сэргийлнэ, эдгэрэлтийг түргэсгэнэ, эмчилгээний зардлыг бууруулна. Цус алдалт: Арьс салст, эд эрхтэний бүрэн бүтэн байдал алдагдсанаар судасны хана гэмтэж судаснаас цус гарахыг хэлнэ. Цус алдалтыг хэлбэрээр нь гадуур, дотуур гэж ангилдаг. Гадуур цус алдалт гэдэг нь гадны янз бүрийн хүчин зүйлийн улмаас арьс, салст, тэнд орших цусны судсууд гэмтсэнээс нүдэнд ил харагдаж байгаа цус алдалтыг хэлнэ. Дотуур цус алдалт гэдэг нь хүчтэй доргилт битүү гэмтэлийн улмаас эд эрхтэнүүд гэмтэж, эсвэл дотор эрхтний зарим өвчний хүндрэлээс болж тэнд орших судас гэмтсэнээс биеийн дотуур хөндийд алдаж байгаа нүдэнд үл харагдах цус алдалтыг хэлнэ. Цус алдсан үеийн шинж тэмдэг бол арьсны өнгө цайх, судасны цохилт олшрох , толгой эргэх, бөөлжис хүрэх, нүд бүрэлзэх, чих шуугих ерөнхий шинжүүд илэрнэ. Анхны тусламж үзүүлэхдээ бага зэргийн цус алдалтын үед эхлээд тусламж үзүүлэх хүн гараа угаана. Шархан дээр цэвэр бинт тавьж гэмтсэн судасны ханыг шахаж хатуу биет тавина. Боолт хйиж мөчийг өргүүлэн сойлт хийнэ. Хэрвээ цус ихээр алдаж байвал яаралтай цус тогтоох дараах аргуудыг хэрэглэнэ. Том судасны цэгүүд дээр ясанд тултал дарах хэрэгтэй. Цус алдаж буй хэсэгт бинт тавьж гэмтсэн судаснаас дээхнүүр судсанд даралт үзүүлэх төө хэрийн хатуу биетийг тавьж цусыг тогттол чангалан эрчилж бооно. Даралттай чангалуур боолт хийх гэдэг бөгөөд эмнэлэг хүртэл боолтийг 10-15 мин дутамд суллаж цус алдалтыг хянаж байх ёстой. Шарх олох: Янз бүрийн шалтгааны улмаас арьс салст, булчин гэх мэт зөөлөн эдүүд гэмтэж бүтэн байдлаа алдахыг хэлнэ. Шархыг зүсэгдсэн, урагдсан, хатгагдсан, хазагдсан, огтлогдсон, буудагдсан гэх мэт байдлаар ангилж үздэг. Шархны шинж тэмдэг нь арьс салстын бүтэн байдал алдагдсан байна. Цус шүрэх буюу цус алдана. Шархны орчим ямар нэг хэмжээгээр хавдау өюдөнө.шархадсан эрхтний үйл ажиллагаа алдагдана. Анхны тусламж үзүүлэхдээ эхлээд гараа заавал угаа. Өөрийгөө цусаар дамжин халдварлахаас сэргийлж зезинэн бээлий өмс. Хэрэв бээлий байхгүй боло түүнийг орлуулж гялгар уут өмсөж болно. Шархны эргэн тойронд буй талбайг цэвэр усаар угааж шаардлагатай тохиолдолд цэвэр спирт хэрэглэж болно. Шархан дээрээ бинт эсвэл даавуун жийргэвч тавина. Боолт хийхдээ том шарх үүссэн бол 6 цагийн дотор эмчид хандах хэрэгтэй. Шархан дээр элдэв тос эм түрхэж болохгүй. Шарханд гадны биет зоогдсон бол авах оролдлого бүү хий. Хугаралт: Хугаралтын үед ялангуяа олон яс хугарах өвдөлт, цус алдалтаас болж шокийн хүнд байдалд орж болно. Энэ үед үзүүлэх тусламж нь хугарлын орчинд булчин судөс, мэдрэл , нэмж гэмтэх, цус алдах, халдвар орох, шокоос сэргийлэхэд чиглэгдэнэ. Шоконд орсон өвчтөний байдлыг харвал царай нь цонхийгор, хөхрөнги, хүйтэн хөлс дааварласан, хөл гар нь хүйтэн, судасны цохилт нь олширч лугширч мэдэгдэх төдий байх бөгөөд амьсгал олширч ухаан санаа нь цочрол сааталд орно. Шок нь сүүж аарцаг, дунд чөмөг, шилбэний хугарлын үед голдуу тохиолдоно. Хувцасыг тайлахдаа эрүүл талаас нь эхэлнэ. Боломжгүй бол хайчилж ханзалж авна. Хугарсан ясны үзүүр ил гарсан байвал цааш нь оруулах оролдлого хийх хэрэггүй. Өвдөлтийг багасгах, нэмэлт гэмтэл үүсэхээс сэргийлж ясны хугарлын үед чиг боолтыг хэрэглэдэг. Чиг боолтонд мод, банз, кардон цаас, хана ,унь , панер, бургас зэрэг боломжийн материалыг ашиглана. Тархины гэмтэл: Мориноос оочих үед гавлын яс гэмтэж цус харвах нь цөөнгүй байдаг. Энэ үед хамар чихнээс цус гарах, ухаан алдах шинж тэмдэг үүсдэг. Өвчтөн ухаантай үед толгой өвдөх , эргэх, чих шуугих, дотор эвгүй оргих бөөлжих гэх мэтийн шинж тэмдэг илэрнэ. Энэ үед өвчтөнг тайван хэвтүүлж шарх үүссэн бол даралттай боолт хийнэ. Толгойд нь хүйтэн буюу мөсөн жин тавина. Өвчтөнг хэвтээ байрлалд дамнуурган дээр тээвэрлэнэ. Бөөлжиж болох тул толгойг хажуу мииш нь харуулна. Хүзүү сээр, нуруу нугасны гэмтэл: Нуруу гэмтэж нугасаа дарвал хөл гар , их бие мэдээгүй болж өтгөн шингэн мэдээгүй гардаг. Энэ үед өндийлгөх, хөл дээр нь босгох , толгойг хоёр тийш нь бөхийлгөх ба гэдийлгэх гэж оролдож хэрхэвч болохгүй. Зөөж тээвэрлэхдээ их бие хөл гарыг хатуу банз модонд бэхэлж даруулна. Бас толгойг духан дээгүүр нь давуулж бооно. Аарцаг сүүжний гэмтэл: Машинд мөргүүлэх, дарагдах, морь малд даруулах зэрэгт аарцаг яс хугардаг. Өндрөөс өгзгөөрөө ойчиход суудал яс хугарч болно. Гэмтсэн хүний хөл тавхай гадагш эсвэл дотогш эргэсэн байдалтай байна. Цавь ууцаар нь өвдөнө. Хөлийн өсгийг газраас дээш салгаж өргүүлэхэд өргөж чадахгүй. Өсгийгөө чирч атийх гэх мэтийн шинж тэмдэг илэрнэ. Хажуугаар нь эргүүлэн суулгаж болохгүй. Хоёр өвдгийг холдуулан алцгар байдалд оруулна. Зөөвөрлөхдөө ташаа толгой ба хөлийг даруулж өгнө. Хавирга хугарах: Ширээ сандал зэрэг ирмэгтэй хатуу зүйлийг өргөж дамжиж унах, машинд мөргүүлэх, цээжээр шахагдаж дарагдахад, гаднаас хүчтэж цохигдоход хавирга хугарна. Энэ үед амьсгаа авахдаа хөндүүрлэх, гүйцэд ханиалгаж чадахгүй байх, тэмтрэхэд хавиралдах нь гарт мэдэгдэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тусламж үзүүлэхдээ өргөн бүс, ор хөнжлийн даавжжгаар цээжийг зөөлөн орооно. Ороолт боолт хийх ба лент наахдаа амьсгал гаргаж байгаа үед нь зөөлөн чангалах маягаар хийнэ. Өвчин намдаахын тулд анальгин, амидопирин уулгаж болно. Суугаа байрлалд тээвэрлэвэл зохино. Ганц хавирга хугарсан бол өөрөө явах боломжтой. Усанд живэх үед үзүүлэх анхны тусламж: Усанд живэхэд амьсгалын ба хоол боловсруулах эрхтний замаар ус орж амьсгалын дутагдалд орж амь нас алдагдахад хүрнэ. Усанд осолдогч нь живээд удсан, тухайлбал 15-20 мин болсон тохиолдолд тархины хүчил төрөгчийн дутмагшил болж эдгэршгүй үхэлд хүрдэг. Уснаас гармагц ам хамарт элс шавар , ургамлын зүйл орсон бол гоожуулан, ухаж этэх, арчих , соруулах аргуудаар цэвэрлэж амьсгалын замыг чөлөөлнө. Энэ ажилд 30-40 сек хэрэгтэй. Дараа нь бүтсэн хүнийг хэвлийгээр нь өөрийнхөө өвдөг дээр доош харуулан бөхтөрч хэвтүүлээд нуруун талаас нь хүчтэйхэн хэдэн удаа дарж усыг гаргадаг. Энэ аргад 30-40 сек-с илүү хугацаа хэрэгтэй. Зохиомол амьсгал хийнэ. Үүний тулд осолдогчыг гэдрэг харуулан хатуу гадаргуу дээр хэвтүүлж толгойг нь гэдийлгэн эрүүг урагшлуулж амыг ангайлгана. Амаар ам руу 2-3 удаа гүнзгий амьсгаа оруулаад цээжний хөдөлгөөнийг ажиглаж судасны цохилтыг шалгана. Судас цохихгүй бол зүрхний иллэг хийнэ. Үүний тулд өвчүүний голд хоёр гараа нугалахгүй босоо чиглэлээр эгц доош цээжийг 4-5 см хотолзтол дарна. Ийм маягаах нийт 15 удаа зүрхний даралтыг хийнэ. Амьсгал сэргэж том судасны лугшилт мэдрэгдэх хүртэл зүрх амьсгал сэргээх арга хэмжээг үргэлжлүүлэх ба цаашид ухаан сэргэсэн сэргээгүй эмнэлэгт хүргэх хэрэгтэй. Усанд живсэн хүн зүрхний цохилт, амьсгалгүй, хүүхэн хараа нь өргөссөн байсан ч анхны тусламж үзүүлж сэхээн амьдруулах оролдлого хийхгүй байж болохгүй. Аянганд цохиулах: Үүлний усны дусал бичлүүд сөрөг цэнэгтэй байхад газарт нилээд хэмжээгээр эерэг цэнэг хуралдсан үед цахилгаан үйлчлэх талбай нь их байх учир гүйдэл орсон хэсэг нь тодорхойгүй байна. Ил задгай хөдөө газарт хот доторхоос аянга ниргэх боломж 30дахин их байдаг. Таяг ,шон, загасны уурга зэрэг нь аянганд нирвэгдэх боломжийг ихэсгэнэ. Аянганд цохиулахад шууд үхэх, тархи хүнд гэмтэх, түлэгдэх гэмтлүүд учирч болно. Аянганд цохиулагсдад шууд зүрх амьсгалыг сэхээх арга хэмжээг эхэлж яаралтай эмнэлэгт хүргэнэ. Наранд цохиулах: Нарны хэт халалтаас төв мэдрэлийн системийн дулаан зохицуулах тав дарангуйлагдаж судал тэлснээр цус урсалт ихсэж дулаан алдагдана. Энэ үед бие улайж хөхрөх, судасны цохилт олширч сул болох, булчин шөрмөс татах, бөөлжих, суулгах, ухаан алдах гэх мэтийн шинж тэмдэг ториолдоно. Наранд цохиулсан хүнийг сүүдэрт хэвтүүлэх, давстай ус өгөх, булчинд иллэг хийх, толгойд хүйтэн жин тавих зэрэг арга хэмжээ авна. Могойд хатгуулах: Могойн хэл нь тэмтрүүл бөгөөд шүдээрээ хазахад л хордуулдаг осолтой байна. Энэ үед хазуулсан газарт их халуу оргиж лугшиж өвдөх, хавдах, бадайрах,заримдаа бөөлжих, суулгах шинж гарч болно. Хөдөлгөөнгүй хэвтүүлнэ. Архи спиртын зүйл өгч болохгүй. Мөсөн жин тавьж болохгүй. Сулавтар боолтон чангалуурыг хазуулсан газраас дээгүүр тавина. Энэ чангалуурын доогуур хуруу орох боломжтой байвал зүйтэй. Хурдан хугацаанд эмнэлэгт тээвэрлэн хүргэнэ. Хоолны хордлого: Эхний 1 цагийн дотор 1,5-2 литр буцалсан бага зэргийн давстай ус уулгаж бөөлжүүлнэ. Дараа нь хросол 1 литр усанд найруулж уулга. Байхгүй бол элсэн чихэр , давсыг зургааны нэг гэсэн харьцаатайгаар цайны жижиг халбагаар авч 1 литр буцалсан усанд найруулж бэлдээд халуун бүлнээр нь уулгана. Эмнэлэгийн тусламжинд хүргэж өгнө. Зүрх судасны эмгэг: Аялан яваа хүмүүсийн дунд зүрх судасны эмгэгтэй настай хүн цөөнгүй байдаг ба тэд шинэ ирсэн газар нутгийн геофизикийн өөрчлөлтөнд дасахгүй өвчин хууч нь хөдлөх тохиолдол цөөнгүй байдаг. Ийм үед өвчтөнийг аль болох агаар сайтай газар байлгах, өөрийнх нь хэрэглэдэг эмүүдийг уулгах , эмнэлэги хүргэх арга хэмжээнүүдийг авна. Тээвэрлэхдээ өвчтөнийг хөлөөр нь явуулж хэрхэвч болохгүй.