2018-04-17
ЭРИЙН НӨХЦӨЛД ҮЗҮҮЛЖ БУЙ СУВИЛАХУЙН ТУСЛАМЖИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ АСУУДАЛД

www.blogmn.net/uploads/x/xaliuka101/1523925469.jpgЭрүүл, өвчин эмгэггүй аж төрөх нь хүн бүрийн чин хүслэн бөгөөд сувилахуйн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж буй дэлхийн зарим улс орны чиг хандлага нь өвдсөн хүмүүсийг гэрт нь эмчлэх, түргэн илаарших тав тухтай орчинг эмнэлэгт бүрдүүлэхэд анхаардаг болжээ1. Асаргаа, сувилгааг хийхдээ өвчтөн, тэдний ар гэрийнхнийг оролцуулж, цаашид эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, эрүүл аж төрөхөд нь туслахад чиглэгдэх болжээ.1 Өвчтөн эдгэрч, илааршихад хувь хүн төдийгүй тэдний ар гэрийхний асаргаа, сувилгааны талаарх мэдлэг, чадвар, хандлага чухал нөлөө үзүүлдэг талаар судалгааны ажил нилээд хийгдсэн байдаг2.
Өвчний хөнгөн, хүндэвтэр хэлбэрийн үед гэрийн нөхцөлд эмчлэн илаарших боломжтой төдийгүй, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтөн эдгэрэн илааршихад эмнэлги"ш мэргэжилтний хяналтанд гэрийн нөхцөлд үргэлжлүүлэн эмчлэн сувилах хэрэгцээ бий болоод байна. Эмнэлгээс гарч буй өвчтөнийг гэртээ үргэлжлүүлэн эмчлэн, сувилахад мэргэшсэн буюу сувилахуйн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх сувилагч хэрэгцээтэй байна.3
Монгол орны хувьд гэрийн сувилахуйн тусламж үйлчилгээ, сувилагчийн цогц чадамжийн талаар хийгдсэн судалгаа алга байна. Иймд энэ асуудлыг иж бүрэн судалж, өнөөгийн байдалд тодорхой дүгнэлт өгөх, цаашид гэрээр тусламж үзүүлэх сувилагч мэргэжилтний загвар боловсруулан гаргах шаардлагатай гэж үзэн энэхүү сэдвийг сонгосон болно.

Судалгааны ажлын зорилго
Гэрийн нөхцөлд үзүүлж буй сувилахуйн тусламжийн байдалд дүн шинжилгээ хийж, гэрээр сувилахуйн тусламжийг үзүүлэх сувилагч мэргэжилтний загварыг боловсруулахад оршино. Судалгааны ажлын зорилт
1.    Сувилахуйн тусламжийг гэрээр үзүүлж буй өнөөгийн байдалд үнэлгээ өгөх
2.    Гэрээр сувилахуйн тусламж авахыг хүсэж байгаа үйлчлүүлэгчийн хэрэгцээг тодорхойлох
3.    Өөрийн орны сувилагч бэлтгэдэг сургуулиудын гэрийн сувилахуйн хичээлийн агуулгыг гадаад орны сувилагч бэлтгэдэг сургуулиудын гэрийн сувилахуй хичээлийн агуулгатай харьцуулан судлах
4.    Гэрээр сувилахуйн тусламж үзүүлэх сувилагч мэргэжилтний загварыг боловсронгуй болгох Материал, судалгааны арга
Судалгааг явуулахдаа олон улсад анагаах ухааны практикт ашигладаг тогтсон, нийтлэг загвар ба аргуудыг хослуулан хэрэглэв. Бид судалгаандаа үйлчлүүлэгчийг Монгол улсын эдийн засаг газар зүйн 4 бүс, Улаанбаатар хотоос түүврийн аргаар сонгон авсан. Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Баянзүрх, Баянгол зэрэг 6 дүүргийн 10 өрхийн эмнэлэг, баруун бүсээс Ховд аймгийн Жаргалант сум, хангайн бүсээс Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сум, Булган аймгийн Сайхан, Орхон, Хялганат, Хишиг-Өндөр сум, Архангай аймгийн Цэцэрлэг, Хайрхан, Эрдэнэмандал, Өлзийт сум, Хөвсгөл аймгийн Хатгал, Алаг-Эрдэнэ, Түнэл, Тосонцэнгэл сум, төвийн бүсээс Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Зүүнбүрэн, Хушаат, Сант сум, зүүн бүсээс Дорнод аймгийн Хэрлэн сум зэрэг нийт 7 аймаг, тэдгээр аймгаар үйлчлүүлдэг 20 сумдын хүрээнд явуулж, 1227 үйлчлүүлэгч, 58 сувилагчийг судалгаанд хамруулсан.
. Монгол улсад сувилагч бэлтгэдэг төрийн өмчит 4, төрийн бус өмчит 5 сургууль, гадаадын сувилагч бэлтгэдэг сургуулийн хичээлийн агуулгад гэрийн сувилгаатай холбоотой баримт материалыг баримтын аргаар судлав. Зорилтын хүрээнд мэдээ, мэдээлэл цуглуулахдаа тоон ба чанарын аргыг хослуулан хэрэглэв. Бүлгийн ба ганцаарчилсан ярилцлагын мэдээг боловсруулахдаа агуулга, хүрээгээр бүлэглэн матрикс үүсгэн, дүн шинжилгээ хийлээ. Судалгааны мэдээллийг SPSS программд шивж оруулсны дараа өгөгдлийн алдааг хянаж, дескриптив статистик шинжилгээ хийж, тархалт, төвийн хандлагыг тодорхойлсны дараа статистик аргуудаар шалгаж, бүлгүүдийн хоорондын ялгаа, хамаарлыг статистик үнэн магадтай эсэхийг шалгасан болно. Үрдүн
I. Гэрээр үзүүлж буй сувилахуйн тусламжийн байдал
Судалгаанд хамрагдсан үйлчлүүлэгчдийн насны дундаж 43,66±0,44 байв. Судалгаанд хамрагдсан хамгийн залуу нь 16, хамгийн өндөр настай нь 96 настай үйлчлүүлэгч байлаа^)Нийт судалгаанд хамрагдагсдын 41-501на^н2|хаТГдийлэнх хувийг эзэлж байна.
Хүснэгт 1.
Үйлчлүүлэгчдийн насны байдал
Бичсэн: Халиунаa | цаг: 08:32 | Мэдээ мэдээлэл
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax