2018-04-08
Сувилагч гэж хэн бэ
www.blogmn.net/uploads/x/xaliuka101/1523329287.jpg Сувилагч гэж хэн бэ
Сувилагч гэж хэн бэ? Өвчтөнийг асарч сувилах, эм, тариаг эмчийн заасан цагт хийх үүрэг хүлээсэн эмнэлгийн дунд мэргэжилтэн бол сувилагч. Өвчтөний хажууд байж, асарч тойлох, хүнд өвчтэй хүн байвал өтгөн, шингэнийг нь зөөхөөс эхлээд эмчилгээ үйлчилгээний ачааны хүндийг үүрдэг сувилагч дэлхийн хам гийн хэрэгцээтэй 100 мэр гэж лийн жагсаалтын хоёрдугаарт оржээ. Дэлхийн боловсролын холбооноос хийсэн судалгааны дүн энэ. Монголд бол анхааралд төдийлэн өртдөггүй, өртвөл муу хэлүүлчих гээд байдаг сувилагч дэлхийд мэргэжлийн хэрэг цээний зиндаагаараа ийм дээгүүр эрэмбэлэгддэг юм байна.

Сувилагч гэдэг хүн төрөлхтөнд ямар чухал мэргэжил болохыг энэ жагсаалт илтгэнэ. Харин Монголд тийм биш ээ. Манай сувилагчид ачаалал ихтэй ажилладаг ч цалин багатай.

Зарим нь ур чадвараараа гологдоно. Харилцааны доголдолтой гэх муу нэр тэдний байнгын чимэг зүүлт. Эмчийн бичсэн тариаг цагт нь хийгээд явдаг муйхар техникийн ажилтан. Сувилагч ямагт эмчийн дор байх ёстой гэсэн социализмын үеийн сэтгэлгээнээс ардчилсан монголчууд салаагүй. Эмч, мэргэжилтнүүд нь хүртэл шүү. Ийм учраас сувилагчийн мэргэжлийн үнэлэмж Монголд доогуур.

Сувилагчийн хүүхэд гэвэл ядрангуй амьдрал төсөөлөгдөнө. “Тариа хийлгэхийн тулд хүүхдээ сувилагч болгосон” гэж ярих эцэг, эхчүүд ч бий. Тэгэхээр сувилагч мэргэжлийг тариа хийх төдийхнөөр л төсөөлж иржээ, бид. Сувилагчдын амьдрал хүнд байгаа учир нийгэмд ийм ойлголт, хандлага тогтсон байж ч болох. Өндөр хөгжилтэй орнуудад сувилагч найман цаг ажилладаг.

Харин манайд шаардлага гарвал 16, 24 цагаар ч ажиллуулна. Тэгсэн хэрнээ найман цагийн цалин өгнө. Ээлжээс буугаад гэртээ амарч байгаа сувилагч гал сөнөөгч шиг гар утсаа унтраах эрхгүй. Өдөр, шөнийн аль ч цагт яаралтай дуудлага ирж мэднэ.

Хүн хүч дутагдсан цагт өнөөх сувилагч хаа холоос ажилдаа яваад л очно. Гэр хорооллын харанхуй гудамжаар айж эмээн явснаа ярьж тайлагнаад байдаг гүй. “Түргэн авсан” сувилагч дараагийн цалин хүртэл хоногийн хоолондоо хүргэхээр төлөвлө- сөн талхныхаа мөнгөөр таксидахаас аргагүй. Харин эмчийг эмнэлгийн, эсвэл өвчтөний ар гэрийнхэн машинаар гэрээс нь авна.

Монголд ийм байдаг бол Японд тэс өөр. Тэнд шөнийн ээлжнээс буусан, яаралтай дуудагдсан сувилагчийг эмнэлгийн машин хүргэж өгнө, гэрээс нь авна. Монголын сувилагчид голдуу жижигхэн биетэй, туранхай, ядрангуй царайтай байх юм. Эмнэлгийн хонгилоор шаламгайлан алхах сувилагчийг огтын танихгүй хүн ч гадаад байдал, алхаа гишгээг нь хараад сувилагч гэдгийг төвөггүй мэднэ.

Тэдний ар гэрийн амьдрал бас л ээдрээтэй байх нь түгээмэл. Ихэнх сувилагч гэр хороололд, өрх толгойлон амьдардаг. Архи уудаг, амьдралдаа нэрмээс болохоос цаашгүй нөхөртэй нь ч бий. Манайд сувилагчдын нийгмийн асуудалд анхаарсан тоймтой судалгаа байхгүй ч нийгмийн ерөнхий хандлага ийм байгааг хүн бүр хэлээд өгнө.

Улсын эмнэлгүүдийн шинэ сувилагчийн сарын дундаж цалин 190.000 төгрөг. Ийм мөнгийг амьдралдаа яаж хүргэх тухай бодохоос мэргэжил дээшлүүлэх талаар санахын ч хэрэггүй. Сувилагчдад орон сууцны зээлд хамрагдах боломж олдохгүй.

Эмнэлэгт ирсэн ийм боломжийг эмч нар нь зиндаархан эдэлнэ. Орон сууцны зээлд хамрагдъя гэсэн ч өрхийн орлого нь банкны шалгуурт хүрэхгүй гачлантай. Өвчтэй хүнтэй ойлгол цож, өтгөн, шингэнийг нь зөөх, хоолыг нь халбагадаж өгөх зэрэг хамгийн хүнд хэцүү ажлыг сувилагчид нугална. Нас барсан хүний шарилыг моорог руу тэд л хүргэнэ. Ийм үед өмсдөг хувцас манайханд байхгүй. Гадаадад бол тусгай өмсгөл өгдөг аж. Манайхан өвлийн хүйтэнд цагаан халаадтайгаа л гүйлдэнэ.

Төрөл бүрийн вирусийн халдварт сувилагчид олноор өртдөг гэсэн судалгаа байна. Ажлаа хийж байгаад өвдсөн юм гээд эмчилгээнд нь төрөөс хөнгөлөлт үзүүлдэггүй. Манайхан бас их эрт нас бараад байна гэж I эмнэлгийн туршлагатай сувилагч ярьсан.

Хамгийн чухал бөгөөд даруухан мэргэжилтнүүдээ төр золионд гаргаж байна. Тэд эмнэлгийн хамгийн муу муухай ажлыг хийдэг атлаа багш нар шиг цалингаа нэмүүлье гэж тэмцдэггүй, хэл ам хийдэггүй. Дуугүйхэн ажиллаад, амьдралаа болгоод л явдаг. Үүнийг төр засаг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Яагаад сувилагчдаа сувилахгүй байна вэ. Сүүлийн үед сувилагчид нэлээд насжсан. Залуу боловсон хүчин хангалтгүй байна. “Судас хэд хатгаад олохгүй, ур чадваргүй сувилагчид эмнэлгээр нэг боллоо” гэж бухимдах хүн олон байна. Энэ үнэн.

Сувилагч мэргэжилтнийг төрийн болон хувийн хэвшлийн 10-аад сургуульд бэлтгэж байгааг бодоход боловсон хүчний хангамжийн тухайд санаа зовмооргүй. Гэтэл шинэ төгсөгчид нь мэргэжлээрээ ажиллах сонирхолгүй. Ачаалал ихтэй, нэр муутай, цалин багатай учир хүний төлөө гэсэн тэр сайхан мэргэжлийг бараан захын лангуугаар арилжиж байна. Сувилагч эмчийн хэлсэн, заасныг үг дуугүй гүйцэтгэх ёс той гэсэн сэтгэл гээ эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүү дийн толгойноос салах шинжгүй. Харин өндөр хөгжилтэй орнуудад өөр. “Сувилахуйн шинжлэх ухаан хөгжиж байна.

Өндөр хөгжилтэй орнуудад магистр, доктор, профессор цолтой сувилагч ажиллаж, их сургуулиудад багшилж байна. Сувилагч эмчтэй нэг баг болж, нэг зиндаанд ажилладаг болсон. Манай сургуульд Унгарын багш ирсэн юм. Тэр хүн Унгарт хагалгааны сувилагч өвчтөнд нойрсуулах гуурс тавьдаг гэж ярьсан.

Харин манайд бол нойрсуулагч эмч гуурс тавьдаг. АНУ-д нарийссан судас тэлэгчийг сувилагч л тавьчихна. Монголд эмч тавих жишээтэй. Манайх сувилагчийн ажлын байрны тодорхойлолтыг өөрчлөх шаардлагатай. Суви лагч бол техникийн ажилтан биш, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг хүн.

Өвчтөнийг сувилагч хянах ёстой атал манайд эмч хянадаг болгосон. Гэтэл гадаадын орнуудад сувилагч тариагаа ч хийнэ, өвчтөнөө ч хянана. Тиймээс төрийн бодлогын хүрээнд эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа сувилагчдын ур чадварыг дээшлүүлэх ёстой” гэж ЭМШУИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, доктор, профессор Д.Цэрэндагва ярив.

Гадаадад сувилагч мэргэжил дээшлүүлээд, өсөөд явдаг. Манайхан тийм биш. Өндөр хөгжилтэй орнуудад хэрэгцээндээ уялдуулан эмч, сувилагчдыг багаар нь мэргэжил дээшлүүлдэг. Харин манайд зөвхөн эмч нараа л гадаадад сургаад байдаг. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл сувилагчдыг сургах ёстой юм. Тэд өвчтөнд гардан үйлчилгээ үзүүлдэг учраас хамгийн сайн мэргэшсэн байх учиртай гэж гаднын орнуудад үздэг юм байна.

Гаднын орнуудад сувилгааны ортой тасаг нээгээд эхэлжээ. Тэд зөвхөн су вилахуйн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Сувилагч үзнэ, оношлоно, эмчилнэ. Тэр байтугай сувилагчдын хувийн эмнэлэг байгуулаад эхэлжээ. Монголд өндөр мэргэжлийн сувилагч хувийн эмнэлэг байгуулбал үйлчлүүлэх хүн олдох болов уу. Өнөөдөртөө үгүй. Хэдэн жилийн дараа магадгүй л юм. Бид сувилагчдыг гарын дор зарсаар суутал сувилахуйн мэргэжил дэлхийд ийм өндөр төвшинд хүрч, нэр хүндийг олжээ. Нэг их эмчид оногдох сувилагчийн тоо дэлхийн жишгээр гурав байдаг гэнэ. Тэгвэл манайд нэг нэгийн харьцаатай.

Нэг эмч арваад хүн үзнэ. Сувилагч мөн тооны хүнд сувилахуйн тусламж үзүүлнэ. Гэхдээ манайхан цагийн эмийг өвчтөнд өөрт нь даалгаад, тасагт өртөөлөн тариагаа хийсээр л ажлын цаг нь дуусдаг. Цагийн тариаг цагт нь хийнэ гэж бараг байхгүй.

Эмчийн зааснаас нэг цагийн өмнө болон хойно тариа хийх нь хэвийн үзэгдэл. Үүнд өвчтөн дургүйцэх ч сувилагч зүгээр суугаагүй, цаг наргүй л гүйсэн. Ингээд сувилагч, үйлчлүүлэгчийн хооронд зөрчил гарна. Сувилагчид муухай ааштай гэдэг яриа ч үүнээс үүдэлтэй байх.

Ажлын ачааллаас болоод тэд сувилахуйн тусламжийг ор тас хаяжээ. Сувилагчдын цалин хангамжийг нэмэгдүүлж, ачааллыг нь багасгах цаг болсныг үүгээр сануулаад байгаа юм. Сувилахуйн салбарт гарсан дэлхийн чиг хандлагыг боловс рол олгогч байгууллагууд ойлгоод эхэлжээ.

“Монголд магистрын зэрэгтэй 20 гаруй сувилагч ажиллаж байна. Анхны таван сувилагч доктор хамгаалахаар сурч байна. Доктор сувилагч дарга хийнэ гэсэн үг биш. Сувилахуйн тусламж үйлчилгээг л чанартай үзүүлнэ. Монголын дээд боловсролын салбарт сувилагч баттай байр сууриа эзэлсэн. Тэдний боловсрол, мэргэжлийн ур чадварыг дагаж сувилагчийн ажлыг үнэлэх үнэлэмж алга. Сувилагч, эмч хоёр боловсролын төвшнөөрөө яг адилхан. Адилхан англи хэлтэй.

Эмч бакалавр цолтой төгсөөд, магистр, докторын зэрэг хамгаална. Сувилагч яг адил эрдмийн зэрэг, цол хамгаална. Монголд сувилагч докторын зэрэг хамгаална гэхээр хүмүүс гайхдаг” гэж Д.Цэрэндагва захирал ярив. Эмч, сувилагчийг заагласан ялгаа жижиг зүйл дээр ч харагдана. Ашигладаг үгүйг нь мэдэхгүй ч эмч нар мундаг үзүүлэлттэй компьютертэй.

Сувилагчдад нэг ч компьютер байхгүй. Компьютерийг цэцэрлэгийн хүүхэд хүртэл ашиглаж байгаа нийтийн хэрэгцээ болсон зүйл. Сувилагчдад ч бусдын адил компьютер ашиглах хэрэгцээ байгаа. Ийм энгийн, даруухан ажилчдадаа төр засаг яагаад анхаарал тавихгүй байна вэ.

Бичсэн: Халиунаa | цаг: 19:25 | Сувилахуйн тухай
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(5)
Сэтгэгдэл:


Vneheer nice boljee bvvr nulims garah tohloo
Бичсэн: Somin hbn (зочин) цаг: 22:53, 2024-05-07 | Холбоос | |


Үнэхээр гайхалтай сайхан бичсэн байна баяр хүгье.
Амил үйлс нь үргэлж дэлгэрч явах болтугай.
Бичсэн: Отгоцэцэг (зочин) цаг: 09:52, 2024-04-24 | Холбоос | |


Зүү хатгахаас айдаг хүн сувилагч болж болдийн болу
Бичсэн: Зочин цаг: 23:15, 2023-01-24 | Холбоос | |


ҮРГЭЛЖ ТАЛАРХАЖ БАЙДАГ ШҮҮ.БАЯРЛАЛАА.
Бичсэн: Зочин цаг: 12:42, 2020-07-04 | Холбоос | |


сайн уу сайхан зөвлөгөө оруулдагт талархадаг шүү,БАЯ
РЛАЛАА
Бичсэн: Зочин цаг: 11:56, 2020-06-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax